Нэгж хичээлийн хөтөлбөр


                                                   НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Сýäýâ: Объект ба Загвар
Хамрах хүрээ: 6 -р анги
Ø  Насны онцлог : (  11,12-15 нас) хүртэлх  нас хамарна.
Ø  Сэтгэхүйн онцлог: Энэ насны онцлог бол хөгжлийн бүх талыг  хамрах чанарын эрс өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлт нь өсвөр  насныханд  янз бүрийн үед гарна.Зарим охид,  хөвгүүд илүү түргэн  хөгжиж  байхад  зарим нь аль нэг  талаараа  бусдаас хоцрогдож, өөр талаараа  бусдаас түрүүлж  байх талтай. Хувь хүн тус бүрийн сэтгэцийн хөгжил харьцангуй биш явагдаж, сэтгэцийн зарим тал илүү түргэн хөгжиж байхад зарим тал нь удаан хөгжиж болно.
Зорилго: Сурагч объект, түүний шинж чанар, оршин байх нөхцөлийг танин мэдэж, түүнийг судлан шинжлэхийн тулд загварчлах замаар төрөл бүрийн загвар бүтээн ашигладаг тухай, мэдээлэл зүйн шинжлэх ухаан нь мэдээллийг хадгалах, дамжуулах, боловруулах  гэх мэт мэдээлэлтэй ажилладаг талаар үндсэн ойлголтыг эзэмших
Зорилт :
·         Объект, түүнийг  тодорхойлох
·         Объектын шинж чанарыг  тайлбарлах
·         Загвар, түүний ангиллыг танин мэдэх
·         Материаллаг загвар ба  Мэдээллэн загварыг байгуулах ур чадвартай болно.

Хэрэглэгдэхүүн:  Компьютер, самбар, шохой, тарааж өгөх материал ( ТӨМ ), үзүүлэн таниулах материал , проектор, сурах бичиг

Нэгж хичээлийн ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ  5 цаг


Судлах анги



Дугаар

Эзэмших



Судлагдахуун


Цаг
 5

Ур ухаан







6-р анги



1

Объект, түүний шинж чанар Объектийн шинж чанарыг судлана.


1


Объектийн шинж чанарыг өөрийн үгээр тайлбарлах чадвартай болох



2
Объектийн орчин, бүлэг объект
Объектийн орчин, буюу бүлэг объектын тухай судлана.



  1
Бүлэг  объектын шинж чанарын талаар ойлголттой болно.


3
Материаллаг загвар
Материаллаг загварын онцлогыг судлана


1


Загвар түүний ангиллыг танин мэдэх чадвартай болох


4
Мэдээллэн загвар
Мэдээллэн загварын онцлогыг судлана


 1
Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүдийг өөрийн үгээр тайлбарлах ,дүрслэх чадвартай болно

5
Мэдээллэн загварыг байгуулах нь
Төрөл бүрийн мэдээллэн загвар байгуулахыг судлана.

  1
 Төрөл бүрийн мэдээллэн загвар байгуулах чадвартай болно.
Хэрэглээ:
  Мэдээлэл харилцаа давамгайлсан өнөө үед хүмүүнлэг иргэнийг ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах иргэн бүр сонолтыг хариуцлагатай хийх, зах зээлийн чөлөөт өлсөлдөөнд шударгаар оролцох бодит хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Энэхүү хэрэгцээг хангахын тулд иргэд мэдээлэл зүйн боловсрол эзэмших нь зайлшгүй болно.
   Хүлээгдэж буй  үр дүн: Сурагчид  объектын шинж чанарыг өөрийн үгээр тайлбарлах, буюу мэдээллэн загварыг байгуулах,  дүрслэх  арга хэлбэрүүдийг эзэмших.
   Арга зүй.
    Тайлбарлан таниулах, үзүүлэн харуулах, зөв бурууг ялган тунгаах,  харилцан    ярилцах, бие даасан бүтээл гаргах, асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх, тайлбартай дасгал болон дагуулан сургах , ажиглалт туршилт хийх, гэх мэт аргуудыг хичээл тус бүрийн онцлогт тохируулан хэрэглэнэ.
Хүлээгдэж буй тодорхой үр дүн:
v  К1- Объект буюу Загварын тухай ойлголттой болох,  түүнийг бүтээлчээр хэрэглэн харилцах
v  К2-  Загвар түүний ангилалыг сурах
v  К3- Мэдэж авсан зүйлийнхээ талаар хэлэлцэх
v  К4- Үзсэн хичээлээ цаашид сайжруулах арга сэдэж олох, өөр бусад  загварыг  нэмэж үзэх мэдлэгээ ашиглах
Зарчим :
Ø  Хүмүүнлэг байх. Энгийнээс нарийн руу бодитоос хийсвэрт шилжих
Ø  Мэдлэг туршлага дээр тулгуурласан байх
Ø  Өнөөгийн амьдрал практиктай холбосон байх
Ø  Мэдлэг бүтээлгэх арга зүйг сонгох
Ø  Ойлгомжтой байх
Ø  Уян хатан байх
Ø  Системтэй бүх талыг хамарсан байх
Үндэслэл:
Ø  Нийгэм хувь хүний хэрэгцээ шаардлага сонирхолд тулгуурласан
Ø  Монгол хүний сэтгэхүйн онцлогтой холбоотой, эхлээд бүлэг байдлаар ерөнхий төсөөлөл өгч, дараа нь нэгжид шилжих
Ø  Амьдалын алхам бүрт тохиолдох тооцоолох, шийдвэрлэх
Ø  Бага дунд ангийн зураг зүйн хичээлийн залгамж холбоог сайжруулж өмнө үзсэн мэдлэг чадварыг хэзээ, хаана хэрхэн ашиглах, мэдлэг бүтээлгэх үйл ажиллагаа урган гардаг
Хэрэгцээ:
Нийгмийн хэрэгцээ:
-          Шинжлэх ухааны үндэстэй ажиглалт туршилт хийж мөн чанар зүй тогтлыг танин мэдэх
-          Суралцах явцад төлөвшдөг сэтгэхүйн ерөнхий болон тусгай барилуудыг хэрэглэн шаардлагатай мэдээлэл боловсруулж ашиглах
Багшийн хэрэгцээ:
-          Багш нар нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх, хянан хөгжүүлэх үйл ажиллагаандаа бүтээлчээр бодитой хандаж чадвал сургалтын агуулгын хэрэгжилт сайжран сурагчдын сурлагын хоцрогдол багасч, бусад ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг нэг мөр шийдэж болохоор байна.
Суралцагчдын  хэрэгцээ:
-          Суралцагчдын мэдлэг чадварын түвшин салангид шинжтэй байгааг цэгцэлж мэдлэгийг чадвар хэрэглээ болгох, бие даах ажил, гэрийн даалгаврыг гүйцэтгэхдээ багшийн нийтэд өгсөн даалгаврыг хийж байгаа нь суралцагчдад сонголт хийх, нэг загварт баригдаж мэдлэг чадварынхаа түвшинг ахиулах боломжгүй  байгаа.
Хичээлийн интеграци:
Дотоод :  
Өмнө нь судалсан агуулга
Цаашид судлах агуулга
Мэдээлэл
Объект ба Мэдээлэл

Гадаад:  Англи хэл, Монгол хэл, Математик
Хичээлийн агуулгын тогтолцоо:
Сурах сургах агуулга
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
v  Объект, түүний төрөл буюу шинж чанар
v  Объектийн оршин байх нөхцөл буюу орчин.Бүлэг объект түүний онцлог
v  Загвар түүний ангилал. Материаллаг  загвар
v  Мэдээллэн загвар
Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүд
v  Обьектийн мэдээллэн загварыг байгуулахын тулд объектийн талаар мэдээлэл цуглуулах тухай
v  Багц мэдээллийн хэлбэрүүдийг ялгаж, дүрслэх аргуудтай танилцах
v  Мэдээллийн хайл зохион байгуулах аргуудтай танилцах
v  Объект гэж юу болохыг нэрлэх Обьектийн шинж чанарыг танин мэдэх  хүрээлэн буй орчинтой танилцах
v  Аливаа объектийн орчинг тодорхойлох Бүлэг объектийн онцлогыг тайлбарлах
v  Материаллаг загвар, түүний шинж чанарыг тайлбарлах
v  Мэдээллэн загварын шинж чанарыг тайлбарлах, дүрслэх хэлбэрүүдийг нэрлэх
v  Объектийн шинж чанарын тухай тайлбарлах, загвар байгуулах

v  Объект, түүний шинж чанарыг танин мэдсэнээр объектийг ангилах
v  Орчин нь  объектод нөлөөлдөг тухай танин мэдэж,хүрээлэн буй орчны объектод зөв хандах
v  Хүрээлэн буй орчинд байгаа материаллаг загварыг танин мэдэж, ашиглах
v  Хүрээлэн буй орчинд байгаа мэдээллэн  загварыг танин мэдэж, ашиглах
v  Загвар байгуулахын өмнө тухайн объектийн талаар олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулах
v   








\Үйл ажиллагааны чиглэл:
Багшийн
Суралцагчийн
·         Аргуудын хэрэглэн мэдлэг, мэдээллийн гол санааг өгч, суралцагчдын хамтын бүтээлч үйл ажиллагааг удирдан дэмжих, мэдлэг бүтээх хөтлөх үйлд чиглүүлэх, зөвлөн туслах.
·         Суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх.
·  Багшийн жишээ болон бодитоор үзүүлсэн үйлдлийг ургуулан бодож, бие даан бүтээлчээр сэтгэх.
· Мэдлэгээ хэрэглэх, хамтын бүтээлч үйл ажиллагааны зөв хандлагад суралцах.
· Бие даасан ажил, саналаа харилцан солилцож, зөвлөн зөвшилцөж асуудал шийдвэрлэх.
· Өөрийгөө болон бусдыг үнэлэх аргад суралцах.
· Эзэмшсэн мэдлэгээ шалгуулж, үнэлгээ дүгнэлт, зөвлөгөө авах.
Сургалтын орчин:
*      Үзүүлэн тараах материал
*      Зурагт үзүүлэн
*      Ном сурах бичиг, компьютер
*      Проектор

Үнэлгээний зорилго
-          Бүлэг сэдвүүдийн хүлээгдэж буй үр дүн ямар хэмжээнд хүрснийг тодорхойлох
-          Сурагчдыг идэвхжүүлэх, урамшуулах, суралцах үйлийг сайжруулах
Үнэлгээ:
·         Объектийн шинж чанарыг тодорхойлох, мэдээллэн загвар буюу материаллаг загвар байгуулах  талаар мэдлэг  чадвараар  нь  үнэлнэ.

·         Суралцагч мэдээлэл зүйн хичээлийн сургалтын явцад өөрийн байгуулсан  мэдээллэн болон материаллаг загварын тухай хэр сайн ойлгосон байдал чадамжаар нь  үнэлнэ.
А. Үндсэн үйлдлүүд
Сурагчийн тэмдэглэгээ
Сурагчийн чадамж
Чадна
Чадахгүй
Обьект түүний төрлийг нэрлэх


Обьектийн шинж чанарыг тайлбарлах


Бүлэг объект, түүний шинж чанарыг нэрлэх


Загвар, түүнийг ангилах


Материаллаг загвар түүний онцлогыг тайлбарлах


Мэдээллэн загвар байгуулах


Мэдээллэн загварын дүрслэх хэлбэрүүдийг нэрлэх


Мэдээллэн загварын онцлогыг тайлбарлах


Дүгнэлт:                                                            

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
Ололттой талууд
Дутагдалтай талууд
Хичээлийн бүтэц хэлбэрийн хувьд


Хичээлийн зохион байгуулалт сэдэл төрүүлэх үйл ажиллагааны оновчтой байдал


Хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүний хувьд


Бусад



Хөтөлбөр боловсруулсан: Дадлагын оюутан С.Жаннур





No comments:

Post a Comment