Ээлжит хичээлийн хөтөлбөр



Ээлжит хичээлийн төлөвлөлт 1
Хугацаа: 40 мин
Хамрах хүрээ: 6- р анги А, Б, В бүлэг
Сэдэв: Объект, түүний шинж чанар
Хичээлийн зорилго: Обьект гэж юу вэ? түүний шинж чанарын  талаар тодорхой  хэмжээний  ойлголттой болох
Хичээлийн зорилт:
·         Объект ,түүний төрлийг нэрлэх, тайлбарлах
·         Обьектийн шинж чанарыг тодорхойлох
Хичээлийн хэлбэр
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:
Зохион байгуулалтын хэлбэр:

-       Шинэ мэдлэг олгох
-       Бататгах
-       Шалган дүгнэх

-       Анги нийтээр ажиллах
-       Хүүхэд бүртэй тулж ажиллах
-       Асуулт хариулт

Хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, проектор, presentation (Үзүүлэн), компьютер, сурах бичиг,ээлжит хичээлийн хөтөлбөр
Цаг төлөвлөлт:
·         Ангийн зохион байгуулалт       3 мин
·         Сэдэл төрүүлэх шат                5 мин
·         Асуудал дэвшүүлэх                 6 мин
·         Асуудал шийдвэрлэх               8  мин
·         Бататгах                                    10 мин
·         Дүгнэх                                      5 мин
·         Гэрийн даалгавар                                 3 мин
Заах арга:Тайлбарлан ярих, сэдэлжүүлэх арга, практик дасгалын арга,урамшуулах арга, харилцан ярилцах арга, мэдлэг бүтээлгэх,үзүүлэн таниулах, бүтээлч үйлийн арга г.м

Хичээлийн явц:
Хичээлийнэлемент
/t-40 минут/
Суралцах үйл ажиллагаа
Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)
Үнэлгээ,  
l Багшийн санал
! Анхаарах зүйл

Ангийн зохион байгуулалт
3 мин

Б:  -     Хичээлийн бэлтгэл хангах
-       Сурагчидтай мэндлэх
-       Ирц авах
-       2 баг болгож суулгана.

С:      Багштай мэндлэх
-       Хичээлийн бэлтгэл хангах
-       2 баг болж сууна.


!Ирц авах
! Самбар дээр:
1.      Хичээлийн сэдэвийг бичнэ
2.      Зорилго, зорилт
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
5 мин
Б: Хүүхдүүд ээ! Анги танхимдаа юу байгааг сайтар ажиглан, дэвтэртээ жагсаан бичээрэй.
С: Сурагчид багшийн хэлсэн даалгаврыг дэвтэртээ бичнэ.
С1: Самбар, сурагчийн ширээ, ширээн дээрх сурах бичиг, үзэг, шугам
С2: Ном, самбар хаалга, үзэг,цэцэг г.м
Асуултад хариулсан сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлэх
Сурагчийн хариултуудыг  самбарт бичнэ.
Асуудал дэвшүүлэх
6 мин
Б: Та нарын бодлоор  обьект гэж юу вэ?
С1: Бидний хүрээлэн байгаа орчны эд зүйлийг хэлнэ.
С2: Объект нь  амьгүй зүйлээс гадна амьд байгалийг хэлнэ.
С3:.................................
  ! Аль болох олон сурагчийг хамруулах
Асуудал шийдвэрлэх
8 мин
Б: Тайлбарлан таниулах арга ашиглан  объект ба түүний шинж чанарын талаар онолын мэдлэг өгнө.
Presentation-ээр Объектийн тодорхойлолтыг  түүний шинж  чанарын тухай  дэлгэрэнгүй тайлбарлаж  үзүүлнэ.
Тухайлбал: Биднийг хүрээлэн байгаа орчны нэгэн цогц байдлаар үзэгдэх хэсэг,өрнөж байгаа үйл явц, хүний ухамсарт үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлийг объект гэнэ.

!Хүүхэд бүрд тулж ажиллана
! Ойлгоогүй үлдсэн хүүхэд байгаа эсэхийг сайтар ажиглана.
Presentation болон багшийн ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулна тэмдэглэл хөтлөх.

Бататгах
10 мин

Б: 2 багт хүснэгтийг нөхөж гүйцээх даалгавар өгнө.
 С: Сурагчид өгсөн даалгаврыг  багаар  хийж  багшид үзүүлнэ.
Суралцагчдын хичээлийн идэвх оролцоо, бие даан хийж гүйцэтгэж буй чадварыг стандарт бус үнэлгээгээр үнэлж дүгнэнэ.
Дүгнэх
5 мин
Б: Сурагчдын хийсэн даалгаварыг шалгах
С: Ойлгоогүй зүйлээ багшаас асууж лавлана.
Б: Дараа нь багш өөрөө өнөөдрийн үзсэн хичээлийг  тодотгож  өгнө.

!          Өнөөдрийн хичээлээс юу шинээр мэдэж авав?
Хийсэн зүйлээс нь асууж яаж хийсэн талаар ярилцах
Гэрийн даалгавар
3 мин
Б: Гэрт номны 7-р хуудсыг тэмдэглэж ирээрэй..
С: Гэрийн даалгавраа дэвтэр дээр тэмдэглэж авах.
Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололт, цаашид анхаарах зүйлс:......................................................................................................................………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….


Ээлжит хичээлийн  төлөвлөлт 2
Хугацаа: 40 мин
Хамрах хүрээ: 6- р анги А, Б, В бүлэг
Сэдэв:  Объектын орчин, бүлэг объект
Хичээлийн зорилго: Сурагчид объектийн орчин буюу бүлэг объектийн  тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй болох.
Хичээлийн зорилт:
·         Обьектийн орчин, түүнийг тодорхойлох
·         Бүлэг объект түүний шинж чанарыг нэрлэх

Хичээлийн хэлбэр
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:
Зохион байгуулалтын хэлбэр:

-       Шинэ мэдлэг олгох
-       Бататгах
-       Шалган дүгнэх

-       Анги нийтээр ажиллах
-       Хүүхэд бүртэй тулж ажиллах
-       Асуулт хариулт

Хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, проектор, presentation (Үзүүлэн), компьютер, мэдээлэл зүйн сурах бичиг г.м
Цагтөлөвлөлт:
·         Ангийн зохион байгуулалт                                    2 мин
·         Сэдэл төрүүлэх шат                                               2 мин
·         Асуудал дэвшүүлэх                                                 3 мин
·         Асуудал шийдвэрлэх                                            15мин
·         Бататгах                                                                  12мин
·         Дүгнэх                                                                  3 мин
·         Гэрийн даалгавар                                                  3 мин
Заах арга:Тайлбарлан ярих,сэдэлжүүлэх арга, практик дасгалын арга урамшуулах арга, харилцан ярилцах арга, мэдлэг бүтээлгэх,үзүүлэн таниулах,  хосоор ажиллах, бүтээлч үйлийн арга.

Хичээлийн явц:
Хичээлийнэлемент
/40 минут/
Суралцах үйл ажиллагаа
Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)
Үнэлгээ,  
l Багшийн санал
! Анхаарах зүйл



Ангийн зохион байгуулалт
2 мин


 Б:  -     Хичээлийн бэлтгэл хангах
-       Сурагчидтай мэндлэх
-       Ирц авах
-       2 баг  болгож хуваах

С:      - Багштай мэндлэх
-       Хичээлийн бэлтгэл хангах
-       Ирцээ бүртгүүлнэ
-       2 баг болж сууна.


 !Ирц авах
! Самбар дээр:
1.      Хичээлийн сэдэвийг бичнэ
2.      Зорилго, зорилт
3.      Сурагчийн хариултуудыг бичнэ.

Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
2 мин
Б:Үзүүлэн 1-г үзүүлнэ.
Та нарын бодлоор орчин буюу объектын орчин гэдгийг  юу  гэж бодож байна  вэ?
С1: Объектын оршин байх нөхцөлийг орчин гэдэг.
С2:Орчин нь объектын үйлдэл хийгдэх нөхцөл юм.
 Б: Бид  өнөөдөр Бүлэг объектын тухай  үзэх болно.

Асуултад хариулсан сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлэх

Асуудал дэвшүүлэх
3 мин
Б: Та нарын бодлоор  бүлэг объект  гэж  юуг  хэлдэг вэ? 
С1: Аливаа нэг шинж чанар, утга, үйлдэл, орчноороо адил объектуудыг бүлэг объект гэнэ.
С2:.......................................................



 !Аль болох олон сурагчийг хамруулах
Асуудал шийдвэрлэх
15 мин
Б: Багш сурагчдад тайлбарлан таниулах аргыг ашиглан объектын орчин буюу бүлэг объектын   талаар онолын мэдлэг өгнө.
Presentation-ээр Объектын орчин ба бүлэг объектын тодорхойлолтын тухай   тухай  үзүүлж, тэмдэглэл хөтлүүлнэ.(Үзүүлэн 1.1-1.10слайд)
 С: Сурагчид хэрэгтэй зүйлүүдийг дэвтэрт  тэмдэглэж авна.
!Хүүхэд бүрд тулж ажиллана
! Ойлгоогүй үлдсэн хүүхэд байгаа эсэхийг сайтар ажиглана.
Presentation болон багшийн ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулна тэмдэглэл хөтлөх.

Бататгах
12 мин

Б: Багш хүүхдүүдээс  үзсэн хичээлийн тухай  асууж  дүн тавина.
С: Сурагчид багшийн асуусан асуултанд хариулж  дүнгээ авна.
Б: Сурагчдаас асуулт асууна.
1-р баг:
Асуулт-1 Ном, дэвтэр, үзэг, харандаа, баллуур зэрэг нь ямар бүлэгт багтааж болох вэ?
2-р баг:
Асуулт-2  Төмс, лууван, байцаа, улаан лооль, манжин, огурци, сонгино зэрэгийг  ямар бүлэгт багтааж болох вэ?
С: Сурагчид асуултанд хариулна.
Дараа нь зөв бурууг багш тодотгож хэлж өгнө.
Суралцагчдын хичээлийн идэвх оролцоо, бие даан хийж гүйцэтгэж буй байдлыг  стандарт бус үнэлгээгээр үнэлж дүгнэнэ.
Дүгнэх
3 мин
Б: Сурагчдын  хариулсаны дагуу хамтраад өнөөдрийн хичээлээр юу юу ойлгож авсаныг ярилцана.  Үнэлгээний хуудсаа тарааж өгнө.
С:Ойлгоогүй зүйлээ багшаас асууна. Үнэлгээний хуудсыг бөглөнө.

!          Өнөөдрийн хичээлээс юу шинээр мэдэж авав?
Ойлгосон  зүйлээс нь асууж яаж хийсэн талаар ярилцах
Гэрийн  даалгавар
3 мин
Б:  Гэрт  8-р хуудсанд байгаа Дасгал -1ийг  хийж ирэх
С: Гэрийн даалгавраа дэвтэр дээр тэмдэглэж авах.
Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололт, цаашид анхаарах зүйлс:......................................................................................................................…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………



Ээлжит  хичээлийн  төлөвлөлт 3
Хугацаа: 40 мин
 Сэдэв: Материаллаг  загвар
 Заах анги: 6- р анги А, Б, В бүлэг
 Зорилго: Загвар, Материаллаг загварын тухай  ойлголттой болох
  Зорилт:
Ø  Загвар, түүнийг ангилах
Ø  Материаллаг загвар, түүний онцлогыг тайлбарлах
Хичээлийн арга зүй: Тайлбарлан таниулах, үзүүлэн хариулах,тэмдэглэгээ  хийлгэх, зөв бурууг ялган тунгаах, харилцан ярилцах арга, мэдлэг бүтээлгэх г.м
Хэрэглэгдэхүүн:Ээлжит хичээлийн төлөвлөлт, компьютер, шохой, самбар, проектор, (LCD) үзүүлэн, сурах бичиг
Хичээлийн бүтэц:
1. Анги  зохион байгуулалт - 1минут
2. Сэдэл төрүүлэх ба эргээн санах - 3минут
3. Шинэ мэдлэг олгох - 20минут
4. Шинэ мэдлэгээ бататгах - 12минут
5. Үнэлгээ  дүгнэлт - 2минут
6. Гэрийн даалгавар - 2минут

Хичээлийн явц:
д/д
Хичээл зохион байгуулалт 40(минут )
Багшийн  үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
   1
Анги  зохион байгуулалт
- Мэндлэх
- Ирц бүртгэх
- Мэндлэх
- Ирцээ бүртгүүлэх

   2

Сэдэл төрүүлэх ба сэргээн санах
Өмнө  үзэж байсан хичээлийн талаар ярилцана.
-       Загвар  гэж юу вэ?
-       Объектын тухай мэдээллийг цуглуулж, түүнд  тулгуурлан объектын шинж чанарыг тусган дүрсэлснийг загвар гэнэ.
Суралцагчид чөлөөтэй санаа бодолоо солилцож багштайгаа  ярилцана.
С1: Бодит  объектыг дуурайлгаж дүрсэлсэн нь загвар юм.

3
Шинэ мэдлэг олгох
-       Та нарын бодлоор материаллаг загвар гэж юу вэ?
 Дараа нь багш сурагчдад Presentation-ийг  үзүүлнэ. Дэвтэртээ тэмдэглэл хөтлүүлнэ.
Суралцагчид багшийн  асуусан асуултанд хариулна.
С1: Бодит объектыг дуурайлган хийсэн загварыг материаллаг загвар гэнэ.
С2:..........................................
Сурагчид  үзүүлэнгээс  хэрэгтэй зүйлүүдийг дэвтэрт  тэмдэглэж  авна.
4
  Шинэ мэдлэгээ   бататгах

Мэдлэгийг бататгаж тараах  материал тарааж өгнө.
Сурагчид тараах материал  дээр байгаа даалгаврыг  компьютер дээр  хийж, багшдаа үзүүлнэ.
5
Үнэлгээ  дүгнэлт
Компьютер дээр  хийсэн далгаврыг  үзэж, дүнгээр шагнана. Өнөөдрийн хичээлээс юу ойлгосныг сурагчдаас асууж, хамтдаа ярилцана. Үнэлгээний хуудас тарааж өгнө.
Сурагчид хийсэн даалгаврыг багшдаа   үзүүлнэ.
Өнөөдрийн хичээлээс шинээр юу ойлгосныг  багшдаа хамт ярилцана.
Үнэлгээний хуудсаа бөглөнө.
6
Гэрийн даалгавар
 Гэрт 11- р хуудсанд байгаа   асуултанд хариулж ирээрэй.
Сурагчид багшын хэлсэн гэрийн даалгаврыг дэвтэрт  тэмдэглэж авна.
Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололт, цаашид анхаарах зүйлс:…………………………………………………………………………………………….....
………………………………………………………………………………………………………………................................................................................................................................................
……………………………………………………………………………………………………....



Хугацаа: 40 мин

Ээлжит  хичээлийн  төлөвлөлт 4

   Сэдэв: Мэдээллэн загвар
   Хамрах хүрээ: 6- р анги А, Б, В бүлэг
   Зорилго: Мэдээллэн загварын тухай мэдлэг чадвар эзэмшинэ.
   Зорилт:
Ø  Мэдээллэн загвар, түүний онцлогийг тайлбарлах
Ø  Мэдээллэн загвар байгуулах ур чадвартай болно.
Хичээлийн арга зүй: Тэмдэглэгээ  хийлгэх, сэдэлжүүлэх,  харилцан ярилцах, мэдлэг бүтээлгэх, үзүүлэн таниулах, зөв бурууг ялган тунгаах, бүтээлч үйлийн арга, мэдлэг бүтээлгэх г.м
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн төлөвлөлт, компьютер, шохой, самбар, тараах материал, presentation, ( LCD ) ,сурах бичиг, шохой, самбар г.м
Хичээлийн бүтэц:
1. Анги  зохион байгуулалт - 1минут
2. Сэдэл төрүүлэх ба эргээн санах - 3минут
3. Шинэ мэдлэг олгох - 20минут
4. Шинэ мэдлэгээ бататгах - 12минут
5. Үнэлгээ  дүгнэлт - 2минут
6. Гэрийн даалгавар - 2минут
Хичээлийн явц:
  Д/д
Хичээл зохион байгуулалт 40(минут )
Багшийн  үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
   1
Анги  зохион байгуулалт
- Мэндлэх
- Ирц бүртгэх
- Баг болгон хувааж суулгах
- Мэндлэх
- Ирцээ бүртгүүлэх
- Баг болж сууна.

   2
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах
Өмнөх хичээл дээр үзсэн материаллаг загварын   талаар  ярилцана.
Суралцагчид чөлөөтэй санаа бодолоо солилцож багштайгаа  ярилцана.
3
Шинэ мэдлэг олгох
Мэдээллэн загварын   талаар багш болон сурагчид хамтдаа  ярилцана. Presentation-ийг  үзүүлнэ. Үзүүлэнгээс хэрэгтэй зүйлүүдийг багш сурагчдад бичүүлнэ.
Суралцагчид багшийн хэлсэнийг  тэмдэглэж авна.  Үзүүлэнгээс хэрэгтэй тодорхойлолт г.м зүйлүүдийг дэвтэрт тэмдэглэж авна.
4
 
Шинэ мэдлэгээ   бататгах
Сурагчдад мэдээллэн загварын тодорхойлолтыг бичүүлнэ.
- Бодит объектын дүрслэл буюу математикийн томъёо, бичвэр, эх бүдүүвч, зураг, шугам зураг, хүснэгт зэргийг мэдээллэн загвар гэнэ. Мэдээллэн загвар нь бодит объектын шинж чанарыг тусгасан дүрслэл юм.
Мэдлэгийг бататгаж тараах  материал тарааж өгнө.
Сурагчид мэдээллэн загварын тодорхойлолтыг бичиж авна. Тараах материал  дээр байгаа даалгаврыг компьютерт Paint программ дээр  хийж, багшдаа үзүүлнэ.

5
Үнэлгээ  дүгнэлт
Сурагчдын хийсэн даалгаврыг  үзэж, дүнгээр шагнана. Өнөөдрийн хичээлээс юу ойлгосныг дүгнэж, үнэлгээний хуудсыг бөглүүлнэ.
Сурагчид хийсэн даалгавраа багшдаа   үзүүлнэ. Багшын таараж өгсөн үнэлгээний хуудсыг бөглөнө.
6
Гэрийн даалгавар
 Гэрт: Өнөөдрийн үзсэн хичээлийг давтаж ирээрэй.
Багшын өгсөн даалгавруудыг дэвтэрт тэмдэглэж авна.
Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололт, цаашид анхаарах зүйлс:…………………………………………………………………………………………….....
………………………………………………………………………………………………………………................................................................................................................................................

Хугацаа: 40 мин
Ээлжит  хичээлийн  төлөвлөлт 5

  Сэдэв: Мэдээллэн загвар байгуулах
  Хамрах хүрээ: 6- р анги А, Б, В бүлэг
  Зорилго: Мэдээллэн загварыг хэрхэн байгуулах тухай мэдлэг чадвар эзэмшинэ.
  Зорилт:
Ø  Мэдээллэн загвар,түүнийг дүрслэх хэлбэр, онцлогыг тайлбарлах
Ø  Мэдээллэн загвар байгуулах ур чадвартай болох
  Хичээлийн арга зүй: Тэмдэглэгээ  хийлгэх, сэдэлжүүлэх,  харилцан ярилцах, үзүүлэн таниулах, зөв бурууг ялган тунгаах,
  Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн хөтөлбөр, компьютер, шохой, самбар, тараах   материал, presentation, сурах бичиг.
 Хичээлийн бүтэц:
1. Анги  зохион байгуулалт - 1минут
2. Сэдэл төрүүлэх ба эргээн санах - 3минут
3. Шинэ мэдлэг олгох - 20минут
4. Шинэ мэдлэгээ бататгах - 12минут
5. Үнэлгээ  дүгнэлт - 2минут
6. Гэрийн даалгавар - 2минут






Хичээлийн явц:
д/д
Хичээл зохион байгуулалт 40(минут )
Багшийн  үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
   1
Анги  зохион байгуулалт
- Мэндлэх
- Ирц бүртгэх
Компьютерийн хүрэлцээнээс хамааран сурагчдыг   багаар суулгана.
- Мэндлэх
- Ирцээ бүртгүүлэх
 Сурагчид багаар сууна.

   2

Сэдэл төрүүлэх ба сэргээн санах
Өмнө  үзэж байсан хичээлийн талаар ярилцана.
-       Мэдээллэн загвар  гэж юу вэ?
Суралцагчид чөлөөтэй санаа бодлоо солилцож багштайгаа  ярилцана.
С1: Бодит объектын дүрслэл буюу математикийн томъёо, бичвэр, эх бүдүүвч, зураг, шугам зураг, хүснэгт зэргийг мэдээллэн загвар гэнэ.

3
Шинэ мэдлэг олгох
Мэдээллэн загварыг хэрхэн дүрсэлдэг, хэрхэн  бий болгодог талаар ярилцана. Presentation-ийг  үзүүлнэ.Тодорхойлолт зэргийг тэмдэглэж бичүүлэх
Суралцагчид багшийн хэлсэнийг  үзүүлэнгээс хэрэгтэй тодорхойлолтыг дэвтэрт  тэмдэглэж авна.
4
Шинэ мэдлэгээ   бататгах
Мэдлэгийг бататгаж тараах  материал тарааж өгнө.
Даалгавар 1: Багаар  тооны машины мэдээллэн загварыг үгээр, дүрс зургаар, хүснэгтэн хэлбэрээр  байгуулна уу.
Даалгавар 2:  Мэдээллэн загвар хүрээлэн буй орчныг танин мэдэхэд хэрхэн тусалдаг вэ? Жишээ гаргана уу?
Сурагчид тараах материал  дээр байгаа даалгаврыг  эхлээд дэвтэрт бичиж, дараа нь компьютер дээр  багшдаа үзүүлнэ.
5
Үнэлгээ  дүгнэлт
Сурагчдын хийсэн даалгаврыг  шалгаж, дүн тавина. Үнэлгээний хуудсыг бөглүүлнэ.
Хийсэн даалгавраа  шалгуулна. Үнэлгээний хуудсыг бөглөнө.
6
Гэрийн даалгавар
 Гэрт: 15-р хуудсыг уншиж, тэмдэглээд дэвтэрт бичиж  ирнэ.
Багшын хэлсэн даалгаврыг  тэмдэглэж авна.
Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололт, цаашид анхаарах зүйлс:…………………………………………………………………………………………….....
………………………………………………………………………………………………………………................................................................................................................................................




 




























 

No comments:

Post a Comment