Нэг. Ерөнхий зүйл
Ерөнхий боловсролын сургуульд
компьютерийн танхим /цаашид копьютерийн танхим гэх/ байгуулан
ажиллахад энэхүү үлгэрчилсэн шаардлагыг баримтална.
Компьютерийн танхим нь бага, суурь,
бүрэн дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг
сургалтанд нэвтрүүлэх, сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй
удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж,
орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүнээр хангагдсан, багш, сурагчдын
ажиллах, сурах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хоёр. Компьютерийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
Компьютерийн танхим нь
бага, суурь боловсролын стандартаар шаардаж буй цогц чадамжийг
сурагчдад эзэмшүүлэх, багш, сурагчдын сурч хөгжих эрүүл ахуй, аюулгүйн
орчин, хөдөлмөр хамгаалал, сургалтын орчны дараах шаардлагыг хангасан
байна.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлага.
- Танхимд байрлуулсан компьютер, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд, холбоглтууд нь осол аюулгүй ажиллах техникийн, цахилгааны холболтын шаардлагын дагуу далдлан битүүмжлэгдсэн, компьютер бүр тог /цахилгаан/ салаалагч, гал хамгаалагчтай байх ба олон компьютер,сургалтын тоног төхөөрөмжийг зэрэг ачаалахад үүсч болох цахилгаан хүчдэл, техникийн саатлыг тооцоолсон байна.
- Компьютерын танхимд осол аюулгүй ажиллах, үйлчлүүлэх дүрэм заавар, санамжийг ойлгомжтой хэлбэрээр бичиж багш, сурагч бүрт танилцуулсан байна.
- Аюул, осол бий болсон тохиолдолд ашиглах эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сан, галын хор зэрэг хэрэгслүүдийг байрлуулсан байна.
- Хүчдэлийн хэмжээ 42В дээш үзүүлэлттэй бүх цахилгаан хэрэгслүүд газардуулагчтай байна.
Эрүүл ахуйн шаардлага
- Танхимын тохижилт, тоног төхөөрөмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нь физиологи, эрүүл ахуйн шаардлагын талаар Эрүүл ахуй, халдвар судлалын улсын институтын 1995 оны 01 тоот тушаалаар баталсан "Сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм"-ийн шаардлагад нийцсэн, урагчдын нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон байх.
- Компьютерын танхимын талбай нь 1 хүнд 6м2 буюу 10-13 ажлын талбайд 50-70м . квадратаас доошгүй талбай оногдохоор тооцсон байх.
- Танхим нь 2 -оос цөөнгүй салхивч бүхий цонхтой, тоосжилтын хэмжээг 1мг/куб/м агаарт 60% ихгүй байлгана. Компьютер болон бусад цахилгаан хэрэгслүүдийг тоосноос хамгаалах өмсгөлтэй байхыг зөвлөнө.
- Танхим нь өдрийн гэрэлтүүлэгтэй, хана нь хүний хараанд ядаргаа багатай зөөлөн завсрын өнгөтэй, тоос татахгүй будгаар будсан байна.
- Ширээ сандал нь сурагчийн нас, биеийн хөгжлийн онцлогт тохирсон хэмжээтэй, санамсаргүй хөдөлгөөн түлхэлтээс техник хэрэгсэл гэмтэх, доргилт үүсэхээс сэргийлэхээр байна.
- Ширээн дээр компьютерийн гар, хулгана зэрэг төхөөрөмжийг суралцагчийн гарын дор байрлуулж болохуйц зайтай байна.
- Ширээ, сандал, компьютер, тоног төхөөрөмж нь хүүхэд хөдөлж байрлалаа өөрчлөх биеийн чилээгээ гаргах боломжтой байна.
- Компьютер болон ширээг нарны тусгал компьютерийн дэлгэцэн дээр шууд тусхааргүй, суралцагчид багаар болон ганцаарчлан ажиллахад дөхөм болохуйц дурын загвараар байрлуулж болно.
- Сурагчид нүд, биеийн чиглэлээр гаргах дасгалуудын үзүүлэнг танхимд байруулах
Арга зүйн шаардлага
- Боловсролын стандартаар шаардаж байгаа мэдлэг, дадал, чадвар, цогц чадамжийг эзэмшүүлэх, МХТ-ийг ашиглан мэдээллийг үүсгэх, хадгалах, дамжуулах, мэдлэг бүтээх үйлийг оновчтой зохион байгуулах шаардлагыг бүрдүүлсэн байна.
- Компьютерийн гар дээр монгол үсгийн байрлалыг наах, ашиглах аргачлалыг гар дор байрлуулах
- Кибер ёс зүйн энгийн хэллэгээр сурагчдад танилцуулах
Гурав. Компьютерийн танхимын техник хангамжийн шаардлага:
- Компьютерийн танхим нь дотоод сүлжээнд холбогдсон, доод тал нь сургалтын 12 компьютер, багшийн 1 компьютертой байна.
- Багшийн болон сургалтын компьютерийн аюулгүй ажиллагааг хангахын тулд 1-ээс доошгүй U.P.S буюу тог баригчтай байна.
- Хичээлийн жилийн эхэнд болон шаардлагатай үед мэргэшсэн байгууллага,мэргэжилтнээр нарийвчилсан тохиргоо, шалгалт, сэргээн завсарлалт хийлгэж байна.
- Компьютерийн танхимд дараах сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, төхөөрөмж шаардагдана. Үүнд:
1 Багшийн компьютер
2 Сургалтын компьютер
3 Сүлжээний төхөөрөмжүүд /модем, сүлжээний карт hub, rooter, switch/ гм
4 Хэвлэх, олшлууха төхөөрөмжүүд /боломжтой нөхцөлд /
5 Дүрс, дууны төхөөрөмжүүд, картуудтай
байх /микрофон, өсгөгч, чихэвч, кодоскоп, видеопроктер, DVD, LCD
камер/ гм боломжтой нөхцөлд
6 Сурах бичиг, үзүүлэн, тараах материал, загвар /модель/, самбар, дэлгэц гм
7 Цахилгаан үүсгүүр U.P.S-тог баригч /220В, 50ГЦ/
8 Байгаль, нийгмийн ухаан, технологийн хичээлд ашиглах компьютерт суурилсан сургалтын материал, программуудтай байх.
Багшийн компьютер
Багшийн компьютер нь дараах жишиг үзүүлэлттэй байна.
- CPU-ийн хурд нь 1.7 GHz-ээс дээш
- RAM буюу шуурхай санах ойн багтаамж 256МВ-ээс доошгүй
- Хатуу дискний багтаамж 80Gb-аас доошгүй
- Уян диск унших төхөөрөмж, CD-ROM-той байх.
- USB порттой байх
- Дүрсний карт 64 МВ-аас доошгүй
- Сүлжээний, дууны карттай байх
- 15-17 инч, 85Hz-с доош давтамж бүхий дэлгэцтэй байх
- Дууны төхөөрөмжтой байх /өсгөгч, чихэвч/
- Гар, хулгана.
Сургалтын компьютерууд
Сургалтын компьютерууд нь хамгийн наад зах нь дараах үзүүлэлтүүдийг хангасан байна.
- CPU-ийн хурд нь 800МHz-ээс дээш
- RAM буюу шуурхай санах ойн багтаамж 128МВ-ээс дээшгүй
- Хатуу дискний багтаамж 10Gb-аас доошгүй
- Уян диск унших төхөөрөмжтэй байх.
- USB порттой байх
- Дүрсний карт 8 МВ-аас доошгүй
- Сүлжээний, дууны карттай байх
- 15-17 инч, 85Hz-с доош давтамж бүхий дэлгэцтэй байх
- Компьютерууд нь гар, хулгана, чихэвчтэй байх
Дөрөв. Компьютерийн танхимийн ажлын зохион байгуулалт
-
Сайн танхимыг тухайн сургуулийн бүтэц хэв шинж, анги бүлэг, хүүхдийн тоо, барилгын хүчин чадлыг харгалдан сургуулийн захирлын тушаалаар байгуулна.
-
Танхимын эрхлэгчийг сургуулийн заах аргын нэгдэл, болон хамт олны саналыг үндэслэн захирлын тушаалаар томилох, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд туслах ажилтан ажиллуулах асуудлыг сургуулийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
-
Танхимд тавигдах шаардлагын 70-аас доошгүй хувийг хангасан тохиолдолд аймаг, нийслэлийн боловсрол соёлын газрын магадлан итгэмжлэгдсэн шалгалтын комисс дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгож баталгаажуулна.
-
Танхимд боловсролын стандартаар шаардаж буй цогц чадамжийг сурагчдад эзэмшүүлэх сургалтын , багш, сурагчлын танин мэдэх, мэдлэг бүтээх бүтээлч үйл ажиллагааг МХТ ашиглан дэмжих, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн, уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулах, МХТ-ийн хэрэглээ, давуу талыг сурталчилах, нийтийн хүртээл болгох олон талт ажлуудыг зохион байгуулна.